“Нарантуул” худалдааны төвийн хойд талд авто зам болон явган хүний зам шинэчилнэ

ALs
2024 оны 9-р сарын 09 -нд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар  болон холбогдох албаныхан өчигдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Нарантуул” худалдааны төвийн хойно, иргэдийн ярьж заншсанаар "Мангасын ам" гэдэг хэсэгт ажиллажээ.  

“Мангасын ам” гэх энэ газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ААНБ-ууд газар авч, орон сууц барьсны улмаас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу төлөвлөлт хийх боломжгүй болжээ. Иймээс иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд шинээр авто болон явган хүний замыг барихаар шийдвэрлэлээ. Энэ хүрээнд нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас дээрх замуудыг барих газрыг чөлөөлөлтийг эхлүүлж, холбогдох бхйгууллагаас холбоос замын зураг төслийг хийнэ.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өглөө.

  • Дээрх байршилд явган хүний болон авто зам хийх төлөвлөгөөг төсвийн тодотгол тусгах,
  • Тохижилтод анхаарал хандуулж “Нарантуул” худалдааны төвийн удирдлагуудтай зөвшилцөж, зарим хашааг буулгах ажлыг яаралтай гүйцэтгэх,
  • Явган болон авто зам засварын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай зураг, төсвийн талаарх танилцуулгыг ирэх даваа гарагийн шуурхай зөвлөгөөнд танилцуулах
  • Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу дээрх иргэдийг архины сайн дурын эмчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах зэрэг үүрэг өгсөн юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна