“Зуны олимпын XXXIII наадам Парис 2024” сэдэвт шуудангийн маркийг өчигдөр Монголын үндэсний олимпын хороонд танилцуулав.
Монгол маркийн түүхэнд “Зуны олимпын XVII наадам Ром” сэдэвт найман нэрийн марк анх 1960 онд гарсан.
Монгол Улсын тамирчид анх 1964 оны Токио хотод болсон зуны олимпын наадамд орсон. Үүнээс хойш зуны, өвлийн олимпод зориулсан 64 сэдвийн 260 гаруй төрлийн марк шуудангийн гүйлгээнд гарч, марк цуглуулагчдын гарт очжээ.
Энэ удаагийн “Зуны олимпын XXXIII наадам Парис 2024” сэдэвт шуудангийн маркт Монгол Улсын төрийн далбаа, МҮОХ-ны лого, ‘’Paris 2024’’ бичвэр, Парис хотын бэлэг тэмдэг болсон Эйфелийн цамхаг, тус хотын дундуур урсдаг Сена мөрний зургийг тусгаж, энэ удаагийн олимпын наадмын наадам эрх авч өрсөлдсөн спортын төрөл бүрийг мөн тусгажээ гэж Монголын Үндэсний олимпын хорооноос мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна