Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр “Авлигын эсрэг олон улсын эрх зүйн хэм хэмжээг Монгол Улсын эрүүгийн хэргийн шүүхэд хэрэглэх үндсэн асуудал” сэдвээр хууль зүйн докторын (Ph.D.) зэрэг амжилттай хамгааллаа.
Монгол Улсын шүүхэд хууль зүйн доктор цолтой 8 шүүгч байдаг бол ийнхүү 9 дэх доктороо угтан авлаа. Тэрбээр шүүгчээр нийт 18 жил ажилласнаас ажлын гараагаа Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчээс эхэлжээ.
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, доктор (Ph.D) Ч.Хосбаяр Танд Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэрийн өмнөөс баяр хүргэж, цаашдын эрдэм шинжилгээний ажилд нь амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе!
Хэвлэл мэдээллийн хэлтэс
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна