Л.Энх-Амгалан: Манай улсад хөдөлмөрийн зах зээлийн шилжилтийн үе тохиож байна

ALs
Өчигдөр, 10:27 минут

Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан цахим хуудсаараа дамжуулан дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр, "Ажиллах хүчний ирээдүйн чиг хандлага, AI  нөлөөлөл” дэд зөвлөл хөдөлмөрийн зах зээлийн судалгаа болон Монголын ноос ноолуурын холбооноос бэлтгэсэн мэдээллийг сонслоо. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Эдийн засгийн бодлогын зөвлөл долоон дэд зөвлөлтэй бөгөөд “Ажиллах хүчний ирээдүйн чиг хандлага, AI  нөлөөлөл” дэд зөвлөлийг миний бие ахалж байна.


Сүүлийн судалгаагаар манай улсад 40-60 мянган иргэн ажилгүй, харин нөгөө талд нь ажил олгогчдод 30-40 мянган ажиллах хүч шаардлагатай байна. 

Энэ асуудалд нэгдүгээрт цалин бага, хөдөлмөрийн бүтээмж бодиттой үнэлэгддэггүй, хоёрдугаарт хүн ам зүйн өсөлт, гуравдугаарт “шинэ мянганыхан” буюу Z үеийнхний “хандлага” анхаарал татах сэдэв болжээ.

Мөн 2016 оноос хойш шинээр ажилд орохоор анкет бөглөх залуусын тоо буурсан нь 1990 оны шилжилтийн үед төрөлт буурсантай холбоотой гэнэ. Энэ хөдөлмөрийн зах зээлд нөлөөлж байгаа талаар судлаачид хэлж байлаа. Цаашид хөдөлмөрийн зах зээл, ажиллах хүчний асуудлыг бодлогын түвшинд анхаарч үзэх шаардлагатай байна гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна