Сонгуулийн ерөнхий хороо болон УБЕГ, ЦЕГ зэрэг холбогдох байгууллагуудаас Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Улсын хэмжээнд 2230 хэсгийн хороо байна. 1500 дээш хүн амтай хэсгийн хороонд 2 саналын төхөөрөмж байршуулсан. 2024 оны иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг зохион байгуулахад бэлэн боллоо. Сүлжээгүй хэсгийн хороодод "Starlink" сүлжээг холбосон. Иргэддээ хандаж хэлэхэд сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
Зөөврийн саналын хайрцагт саналаа өгөхөөр 38 мянган иргэн хүсэлтээ ирүүлсэн. Нийт 7500 чиглэлд зөөврийн хайрцгаар саналаа өгөх үйл ажиллагаа эхэлсэн байна. Энэ удаагийн сонгуульд 2 сая 246 мянган хүн саналаа өгөх эрхтэй. Эдгээр иргэний 50 хувь нь хотод, 50 хувь нь орон нутагт саналаа өгнө" гэлээ.
УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан “УБЕГ-аас ажлын хэсэг гарган, сонгуультай холбогдуулан төлөвлөгөө гаргасан. Төлөвлөгөөнийхөө дагуу ажлуудаа зохион байгуулаад явж байна. Тагнуулын байгууллагын хяналт дор сонгуулийн техник хэрэгслүүд хэсгийн хороодод байршсан.
Сонгуулийн тоног төхөөрөмж шинэчлэгдсэн учраас ирцийн дүн шууд мэдээлэгдэж байгаа. Улс төрийн намуудын төлөөлөлтэй 4-5 удаа уулзсан. УБЕГ-т нэрийн жагсаалтай холбоотой нэг ч гомдол мэдээлэл ирээгүй. Иргэд burtgel.gov.mn-д хандан хаягийн мэдээллээ шалгах боломжтой" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна