Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв.
Тэрээр “Үндсэн хуульд зааснаар төрийн эрх мэдэл хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд хуваарилагдаж, шүүх бие даан, хараат бусаар үйл ажиллагаа явуулах үндсийг тогтоосон. Тиймээс Шүүхийн тухай хуульд шүүхийн төсвийн төслийг боловсруулж батлах журмыг заасан.
Энэ хуулиар шүүхийн төсвийн төслийг Хууль зүйн байнгын хороо хянаж, Засгийн газар тухайн хянасан төсвийн төслийг бууруулахгүйгээр улсын төсвийн төсөлд тусгаж, УИХ-д өргөн мэдүүлнэ.
УИХ-ын гишүүд өнөөдөр хуулиа хэрэгжүүлж, энэ асуудлыг Хууль зүйн болон Төсвийн байнгын хороо дахин хэлэлцлээ. Цаашид шүүхийн төсвийг ийнхүү хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг баримтлан Засгийн газар өргөн мэдүүлж байх ёстой” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна