УИХ-ын Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хоригийг хүлээн авсан.
Үүнтэй холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэгийн талаар хэлэлцэж, энэ талаар хуулийн төсөл, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан билээ.
Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу ахлан ажиллаж байгаа бөгөөд санал дүгнэлтээ өчигдөр хоёр байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцууллаа.
Ажлын хэсэг 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг танилцууллаа. Өөрөөр хэлбэл, 2025 оны төсвийн төслийг хэлэлцэхдээ нэг удаагийн анхдагч хуулийн төслөөр зохицуулах ажээ.
Хуулийн төсөлд тусгаснаар төсвийн төслийг гурван үе шаттай хэлэлцэхээр төлөвлөжээ. Хуулийн төслийг хамтарсан байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дэмжлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна