МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Одыг өнөөдөр Шадар сайд С.Амарсайхан хүлээн авч уулзлаа. Шадар сайдын зүгээс МҮХАҮТ хэд хэдэн асуудалд анхаарч, хамтарч ажиллах нь зүйтэй байна гэжээ. Тухайлбал,
Мөн энэ сарын 20-нд Москвад болох ЕвроАзийн Эдийн засгийн хамтын ажиллагааны комиссын хуралд Шадар сайд очихдоо бизнесийн төлөөллүүдийг дагуулж явах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн он гаргаад Узбекистан, Киргизстан улс руу Шадар сайд айлчлах бөгөөд тэнд хэрэгжиж боломжтой төслүүдтэй танилцах, үр дүнтэй бизнес уулзалтууд хийх хэрэгтэй байгааг онцолжээ.
Харин МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од, Татвар төлөгчдийн хувьд жижиг, дунд гэлтгүй бүгд татвар төлдөг. Тиймээс гадаад айлчлал, бизнесийн форум, үзэсгэлэн худалдаа, бизнесээ өргөжүүлж тэлэх боломжуудад аж ахуйн нэгжүүдээ тэгш оролцоотой оролцуулж, орон нутгийн бизнес эрхлэгчид, жижиг бизнес эрхлэгчдээ хамруулах тал дээр анхаарч ажиллана гэв.
Мөн хөрш орнуудтай харилцах асуудлууд, ялангуяа БНХАУ-тай хамаатай тодорхой төслүүд дээр МҮХАҮТ манлайлж, зарим гацаад байгаа төслүүдийн гарц гаргалгааг олж, хамтарч ажиллах талаар санаачлагатай ажиллана гэв.
Эх сурвалж: МҮХАҮТ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна