БЗД болон СХД-ийн нийт 20345 га газрыг экологийн коридор буюу зурвас нутгийн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авчээ.
Нийслэлийн ногоон бүс түүний хүрээлэн буй орчин, биологийн олон янз байдлыг хамгаалах, тоо толгойг тогтвортой хэвийн өсгөх, нүүдэл, шилжилт хөдөлгөөнд нөлөөлж буй саадыг бууруулах замаар амьтдын генетик солилцоог дэмжиж байгаль, экологийн тэнцвэрт байдал, унаган төрхийг хадгалан хамгаалж тэтгэснээр Улаанбаатар хотыг хүрээлсэн уулс тэдгээрийн нэгдмэл байдлыг хангах, ялангуяа, Хэнтийн нурууны өмнөд хэсэг Богдхан уулын биологийн төрөл зүйлийн доройтол, хомсдохоос сэргийлэх, Батхаан уул, Хөгнөхаан, Хустайн нуруунаас Хан Хэнтийн уулс руу 2 тийш зэрлэг амьтны шилжилт хөдөлгөөнийг тэтгэх зорилгоор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 24/18 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5926 га газар, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 14419 га газар юм.Цаашид экологийн коридор орон нутгийн тусгай хэрэгцээний газрын менежментийн төлөвлөгөөг “Алсын хараа 2050”, МУ-ын Урт хугацааны хөгжлийн бодлого 2020-2050, НҮБ-ийн “Тогтвортой хөгжлийн зорилго 2016-2030” 17 зорилтууд Монгол улсын ногоон хөгжлийн бодлого тогтоомжтой уялдуулан боловсруулж холбогдох инженерийн байгууламжуудыг байгуулах, хамгаалалтын бүсэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас явуулах үйл ажиллагааг нийслэлийн төр захиргааны байгууллагаас холбогдох хууль тогтоомжийн дагуу хамгаалалтын дэглэм, горимыг мөрдүүлж ажиллана.
Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна