Чингис хаан музейн захиалгаар Италийн Флоренц хотод урласан долоон метр өндөртэй Чингис хааны алтадмал хөшөөг босгосон. Хөшөөг музейн есдүгээр давхарт буюу цаашид тахил, хүндэтгэлийн гэх танхимд байрлуулаад буй.
Хөшөөний нээлт гуравдугаар сарын нэгэнд буюу Цагаан сарын шинийн 2-ны өдөр болно.
Монголчуудын тахил шүтээн болгон сүндэрлүүлсэн Чингис хааны алтан хөшөөний дор төрийн гурван өндөрлөг золгохоор болжээ. Цаашид ч энэ шүтээн өргөөд төрийн золголт болж байх аж.
Чингис хааны алтан хөшөөний тухай мэдээллийг ЭНД дарж уншина уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна