Чингэлтэй дүүрэг ирэх жилүүдэд бүх сурагчдаа усанд сэлж сургана гэж тус дүүргийн Засаг дарга Н.Мандуул нүүр номдоо бичжээ. Өнгөрсөн сард ерөнхий боловсролын сургуулийн 200 сурагч бассейнд хамруулсан бол дараа долоо хоногоос хоёрдугаар ээлжийн 200 сурагч усанд сэлэхийг заалгах юм байна.
Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд зоорийн давхар бүхий дөрвөн давхар, А, В, С блоктой спорт цогцолборын барилгын угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт болон гадна тохижилтын ажил 2022 онд бүрэн дууссан юм.
1000 хүний багтаамжтай спорт цогцолбор бассейн, бялдаржуулах танхим, теннисний өрөөтэй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна