Австралийн Элчин Сайдын Яамнаас гуравдугаар сарын 17-ны долоо хоногт “Australia Week 2025” буюу Австралийн долоо хоногийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
2025.03.17-нд 16:00 цагт Шангри-Ла зочид буудлын 1 давхарт Эмэгтэйчүүдийн форум. Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн хүрээнд панел хэлэлцүүлэг зохион байгуулна.2025.03.18-нд 09:30 цагт Австралид төгсөгчдийн холбооноос “Тогтвортой хөгжил ба ногоон эрчим хүч” сэдэвтэй уулзалтыг зохион байгуулна.
2025.03.18-нд 13:30 цагт Австралийн уугуул соёл, урлагийг түгээх зорилгоор Австралийн диджеридүү хөгжимчин (Matthew Doyle), бүжигчин (Brock Tutt), дуучин (Josh Sly) Соёл урлагийн их сургуулийн хөгжим, бүжгийн ангийн оюутнуудтай семинар.
2025.03.19-нд 09:00 цагт Туушин зочид буудлын Сүлд танхимд Австралийн сайн дурынхны хөтөлбөрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш эрхийг хангах хүрээнд зохион байгуулж буй “Сонсголын бэрхшээлтэй иргэдийг ойлгох нь” семинар. Семинартай холбоотой хөтөлбөрийг хавсаргав.
2025.03.19-20-нд 11:00-19:00 цагийн хооронд Шангри-Ла Молл-ын 1 давхарт “Taste of Australia” буюу Австралийн бүтээгдэхүүн оруулж ирдэг компаниуд хоёр өдрийн турш өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцуулж, хөнгөлөлттэй үнээр худалдаалах болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна