Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан алба хаагчийн бага хүүхдийн 18 нас хүртэл үндсэн цалинг нь олгох хуулийн төсөл санаачилна

ALs
2024 оны 1-р сарын 30 -нд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан гурван аврагчийг эцсийн замд нь үдэх ёслолд оролцож хүндэтгэл үзүүлэн, ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлсэн.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн онцгой байдал, цагдаа, дотоодын цэрэг, хилийн цэргийн алба хаагчдын ар гэрт:

  • Хамгийн бага хүүхдийг нь 18 нас хүртэл тухайн алба хаагчийн үндсэн цалинг нь олгож,
  • Гэр бүлд нь гурван өрөө байр өгдөг байх заалт бүхий хуулийн төсөл санаачлан УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар болсныг Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.   

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнгөрсөн аравдугаар сард БНФУ-д төрийн айлчлал хийх үеэр Францын талаас ОБЕГ-т тусгай техник хэрэгсэл, гал  унтраах машин нийлүүлэх болон агаараас аврах ангид нэмэлт санхүүжилт олгох Засгийн газар хоорондын гэрээ байгуулсан нь энэ онд хэрэгжиж эхлэх юм.   


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна