Катарчууд хоёр дахь удаа Азийн аваргын финалд шалгарлаа

ALs
2024 оны 2-р сарын 08 -нд

  • Азийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн дөрвийн тоглолтууд дууслаа
  • Катар 2-3 Иран. Үзэх
  • Ийнхүү финалд анх удаа шалгарсан Йорданы эсрэг өмнөх тэмцээний аварга Катар тоглоно

Азийн хөл бөмбөгийн холбооноос зохиодог Азийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн дөрвийн шатны хоёр дахь тоглолт өнгөрсөн шөнө боллоо.

Тивийнхээ чансааг тэргүүлэгч Ойрх Дорнодын багуудын тоглолтын 4 дэх минутад Ираны Сардар Азмун гоолдож тоглолт эхэлсэн. Харин Катараас 17 дахь минутад Жассем Габер Абдулсалламын авто гоол, 43 дахь минутад Акрам Афиф гоол оруулж эхний үе өндөрлөв.

Хоёрдугаар үеийн 51 дэх минутад Ираны багийн ахлагч Алиреза Жаханбакш торгуулийн цохилтоос гоолдон тооны харьцааг тэнцүүлсэн ч Катарын Алмоез Али 82 дахь минутад тооны харьцааг 2-3 болгосон юм.

Иранчууд эцсийн мөч хүртэл тэмцсэн ч үндсэн цагт Катарчууд хожин Азийн аваргын финалд шалгарлаа. Тэднийг финалд Йорданы шигшээ баг хүлээж байна. Тоглолт энэ сарын 10-д болно.

Flourish logoInteractive content by Flourish

МЭРГЭН БУУЧИД:

  1. Аймен Хуссейн /Ирак/ - 6 гоол
  2. Акрам Афиф /Катар/ - 5 гоол
  3. Аяасэ Үэда /Япон/ - 4 гоол
  4. Ли Кан Ин /Өмнөд Солонгос/ - 3 гоол
  5. Мехди Тареми /Иран/ - 3 гоол
  6. Одай Даббах /Палестин/ - 3 гоол
  7. Сон Хён Мин /Өмнөд Солонгос/ - 3 гоол
  8. Хассан Аль Хайдос /Катар/ - 3 гоол
  9. Муса Аль Таамари /Йордан/ - 3 гоол
  10. Яазан Аль-Наймат /Йордан/ - 3 гоол

ГООЛЫН ДАМЖУУЛАЛТААР ТЭРГҮҮЛЭГЧИД:

  1. Али Жасим /Ирак/ - 3 дамжуулалт
  2. Сардар Азмун /Иран/ - 3 дамжуулалт
  3. Акрам Афиф /Катар/ - 3 дамжуулалт
  4. Али Салех /Эмират/ - 2 дамжуулалт
  5. Алмоэз Али /Катар/ - 2 дамжуулалт
  6. Жалолиддин Машарипов /Узбекистан/ - 2 дамжуулалт
  7. МусАб Аль-Батат /Палестин/ - 2 дамжуулалт
  8. Саман Годдос /Иран/ - 2 дамжуулалт
  9. Яазан Аль-Наймат /Йордан/ 2 дамжуулалт

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна