Унгар улс “Байдрагийн усан цахилгаан станц барих төсөл”-ийг дэмжихээ илэрхийлэв

ALs
2024 оны 3-р сарын 07 -нд

УИХ-ын дарга Г.Занданшатарын Унгар улс дахь албан айлчлалын үеэр Сангийн сайд Б.Жавхлан тус улсын Гадаад харилцаа, худалдааны сайд Петер Сияяартотой уулзлаа.

Уулзалтаар Баянхонгор аймгийн  Байдрагийн усан цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэх яриа хэлэлцээрийг хийв.

Унгарын талаас Байдрагийн усан цахилгаан станц барих төслийг  дэмжиж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.          

Энэ үеэр Сангийн сайд тус төслийн ТЭЗҮ-ийн баримт бичгийг Унгарын талд өгсөн юм. Уг төслийг хэрэгжүүлснээр Байдраг голын урсцыг тохируулж, 30 МВт хүртэлх хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоно.

Ингэснээр төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг хангаж, импортын эрчим хүчний хэрэглээг бууруулах зэрэг олон боломж нээгдэнэ хэмээн Сангийн яамнаас мэдээллээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна