Л.Оюун-Эрдэнэ: ҮСХ, УБЕГ-ын мэдээллүүд хоорондоо зөрдөг

ALs
2024 оны 3-р сарын 25 -нд

И-Монголиад алдаа гарч, хүүхэд гаргаагүй эмэгтэй таван хүүхэдтэй "болсон". Өнгөрсөн хоёрдугаар сард Засгийн газраас хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгохоор шийдсэний дараа энэ үйл явдал болсон юм. И-Монголиа, И-Халамж зэрэг цахим сайтын мэдээлэл алдаатай, зөрүүтэй байв.  

Төрд байгаа иргэдийн мэдээлэл алдаатай байсан ч чухам аль байгууллагын, хэзээ цуглуулсан мэдээлэл алдаатай нь тодорхойгүй үлдсэн. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүсчилсэн хөгжлийн форумын үеэр “ҮСХ, УБЕГ-ын мэдээллүүд хоорондоо зөрдөг. Иймд эдгээр байгууллага мэдээллээ И-Монголиад оруулаагүй байна. Бусад төрийн байгууллагууд мэдээллээ цахимд орууллаа. Эрх мэдэл нь гар утас руу орсонд зарим төрийн албан хаагч дургүйцэн эгдүүцсэн. Бид сэтгэлгээ, харах өнцгөө л өөрчлөхөд ямар үр дүнд хүрдгийг И-Монгилиа харууллаа” гэсэн юм.

И-Монгол цахим хуудас болон аппликэйшнийг 1.7 сая хүн идэвхтэй ашиглаж, нийт 41 сая үйлчилгээ авчээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна