УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдав. Хуралдаанаар:
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Өмнө нь 16-18 наснаас доош хүүхдүүдийг бага насны хүүхэд гэж нэрлэдэг байсан бол 2017 онд хуульд өөрчлөлт оруулж, эрх баригч намынхан 14 нас болгож багасгасан. Хүүхдийн эрх ашиг хаана байна. Ийм үед нэг байгууллагын эрх ашиг яриад суудаг байж болохгүй.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын хэсэг зөвхөн энэ хэрэг дээр ажиллах бус гэмт хэрэг гарах болсон шалтгаан, төрийн албаны боловсон хүчний бодлого гээд асуудлыг ул сууриар нь шалгаж ажиллана. Бид дахин ийм хэрэг гаргуулахгүй байх тал дээр илүү анхаарах ёстой.
УИХ-ын гишүүн Б.Бейсен: Насанд хүрээгүй хүүхдийг цагдаа хамгаалах бус өөрөө хүчирхийлсэн ноцтой асуудалд ажлын хэсэг гаргаж ажиллана. Ажлын явцын талаар зохих ёсны мэдээллийг олон нийтэд мэдээлэх болно. Шаардлагатай бол хууль эрхзүйн орчныг ч өөрчлөх хэрэгтэй” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна