Нэг шүүгчээс сэлгэн ажиллах өргөдөл ирүүлснийг татгалзаж шийдэв

ALs
4-р сарын 11 -нд

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит 21 дүгээр хуралдаан өнөөдөр/2024.04.11/ болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Шүүхийн цахимжилтын эрхзүйн орчныг боловсронгуй болгох саналыг Хууль зүйн яаманд уламжлахаар тогтов.  Монгол Улсын Их хурлын 2016 оны “Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай” 42 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай саналын төслийг хэлэлцэхийг хойшлуулав.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 68 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-д заасныг  үндэслэн Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржбал Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд сэлгэн ажиллах өргөдөл ирүүлснийг хэлэлцээд татгалзаж шийдвэрлэв.

Мөн өдрийн хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд 2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрөөс зургадугаар сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд сонгон шалгаруулалтыг зохион байгуулах тухай нарийвчилсан төлөвлөгөөг баталлаа. 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна