“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл өчигдөр буюу тавдугаар сарын 20-ны 17:00 цагт хаагдлаа. Бүртгэлийг 2 сарын хугацаанд явуулсан юм. Өнгөрсөн жил нийт 12,775 хүн олон улсын гүйлтэд албан ёсоор бүртгүүлсэн бол энэ жил 15,699 хүн бүртгүүллээ.
Энэ жил 5 км-ийн зайд гүйхээр хамгийн олон буюу 10,907 хүн бүртгүүлсэн байна. Мөн 21 км-ийн зайд 1014 хүн гүйхээр бүртгүүлсэн нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 2 дахин өссөн тоо юм. Гэр бүлийн гүйлтэд 1400 гаруй хүн гүйхээр бүртгүүлсэн бол 1,5 км-ийн тусгай хэрэгцээт иргэдийн гүйлтэд 39 хүн бүртгүүлжээ. Бүртгүүлсэн иргэдэд энгэрийн дугаар олгох ажил хэвийн үргэлжилж байна.
5км-ын гүйлтийн ЭНГЭРИЙН ДУГААР олгох цэгүүд:
1,5км, 5км, 10км, 21км, 42км-ийн ЭНГЭРИЙН ДУГААР болон МЕРЧИНДАЙЗ БҮТЭЭГДЭХҮҮН олгох цэгүүд:
Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Туул рестораны баруун хойд талд “Art house”-ийн 5-р давхар Hipay компанийн байранд тус тус олгож байна гэж НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС мэлээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна