УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн явцад иргэдийн сонгох эрхийн хэрэгжилтэд мониторинг хийх төлөвлөгөөг баталлаа

ALs
2024 оны 3-р сарын 01 -нд

Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах, сонгуулийн үеэр хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд Сонгуулийн ерөнхий хороотой хамтран ажиллахаар тохирсон.

Энэ хүрээнд Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, ХЭҮК-ын Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг нар Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн явцад иргэдийн сонгох эрхийн хэрэгжилтэд мониторинг хийх төлөвлөгөөг өнөөдөр /2024.03.01/ баталлаа.

  • Хамтын ажиллагааны хүрээнд уул уурхай, тээврийн салбарт ажиллаж буй болон гадаад улс дахь сонгогчдын сонгох эрхийг хангах
  • Сонгуулийн өмнө болон санал өгөх явц, сонгуулийн үр дүнтэй холбоотой үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх
  • Сонгуулийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн заасан дүрэм, журам, заавар, зөвлөмж, баримт бичгийн маягтын төсөл хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцэж байгаа эсэхэд санал өгөх
  • ХЭҮК-ын албан хаагчид, зорилтот бүлэг, олон нийтэд Сонгуулийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн талаар сургалт зохион байгуулах
  • Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой ирүүлсэн гомдлын талаар харилцан мэдээлэл солилцож, хариу өгөх зэрэг ажлыг талууд хамтран хэрэгжүүлэх юм.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна