СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАХ БОЛ ШОШГО ТАВИХ ЁСТОЙ

ALs
2024 оны 3-р сарын 20 -нд

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт болоход 100 хоног дутуу байна. УИХ-ын Сонгуулийн тухай хууль шинэчлэгдсэнээр сонгуулийн сурталчилгаа явуулах, нэвтрүүлэх, түүнд хяналт тавих, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах асуудалд томоохон өөрчлөлтүүд орсон юм. Тиймээс энэ удаад сонгуулийн сурталчилгааг тойрсон сэдвийг хөндөн Сонгуулийн Ерөнхий хорооны тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ болон ХХЗХ-ын Зохицуулах газрын дарга Т.Батболд нартай ярилцлаа.

-Сонгуулийн үеэр гаднын халдлага гарах магадлал их. Тиймээс гаднын дайралтаас хамгаалах хамгаалалтын тогтолцоо, цахим аюулгүй байдлыг хангах асуудлыг хэрхэн зохицуулах тухай яриагаа эхлүүлье? 

Ер нь болбол гадна дотноос халдлага гарах магадлал их тул урьдчилан сэргийлэхээр ТЕГ холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд техникийнхээ боломжийг байнга туршиж, гадны халдлагад өртөхгүйн тулд хяналт тавиад ажиллаж байна. Мөн Кибер аюулгүй байдлын тухай хууль өнгөрсөн 2020 оны тавдугаар сард УИХ-аас баталсан. Энэ хуулийн хүрээнд Монгол Улсын кибер аюулгүй байдлыг хангах үндсэн гурван төв ажилладаг.  Тухайлбал, мэдээллийн аюулгүй байдлын газар буюу ТЕГ  Засгийн газрын, Харилцаа холбооны зохицуулах газар бол төрийн өмчийн холбоотой мэдээллийг л хариуцдаг. Харин Цахим хөгжлийн харилцаа холбооны яамны дэргэд бол нийтийн мэдээллийн төв гэж бий. Тэнд  олон нийтийн мэдээллийн аюулгүй байдлын асуудлыг хариуцан ажиллаж байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна