2024 оны УИХ-ын сонгууль зургадугаар сарын 28-ны өдөр болно. Тиймээс сонгогчид өөрийн хаягийн мэдээлэл болон бусад мэдээллээ шалгаж, өөрийн мэдээллээ баталгаажуулах ёстой.
1.СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫН МЭДЭЭЛЛИЙГ ЯАГААД ШАЛГАХ ЁСТОЙ ВЭ?
Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн үйлддэг. Сонгуулийн үеэр “Манай хаяг танихгүй хүн байна”, “Миний мэдээлэл огт алга” гэх яриа гардаг. Тиймээс мэдээллийг нягтлан шалгах, давхардлыг арилгах, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй иргэнийг бүртгэх зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий газар Сонгогчдын нэрийн жагсаалтыг 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж цахим хуудсандаа байршуулсан. Иргэн Та сонгогчдын нэрийн жагсаалт дахь мэдээллээ шалгаж, зөрүүтэй байвал шийдвэрлүүлээрэй. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд “Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино” гэж заасан байдаг.
2.МЭДЭЭЛЛЭЭ ХЭРХЭН ШАЛГАХ ВЭ?
3.СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТААС ЮУ МЭДЭХ ВЭ?
3.МЭДЭЭЛЭЛ ЗӨРҮҮТЭЙ БОЛ ЯАХ ВЭ?
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна