Монголын язгуур урлагийг метал хэв маягтай сүлэн дэлхийн хөгжмийн ертөнцөд анхлан танилцуулсан хамтлаг бол фолк метал, Өвөр Монголын "Есөн Эрдэнэ" хамтлаг юм.
Хүчирхэг харгиа метал хөгжмийг дэвсгэр болгож үндэсний морин хуур хөгжим, хөөмий, хархираагаар гойд эвлэг чимсэн нь туйлын өвөрмөц сонсогдоно. Ихэвчлэн монгол ардын аман зохиол, тэр дундаа үлгэр, туульсаас сэдэвлэсэн дуу хийдгээрээ онцлогтой.
2012 онд анхныхаа "Арван алд гуулин хоншоор" цомгоо гаргаснаас хойш өдгөөг хүртэл нийт 4 цомог гаргаж Ази, Европын орнуудад уригдан тоглож байна. 2016 онд Улаанбаатар хотод анхны тоглолтоо хийснээс хойш 8 жилийн дараа 2024 оны 9-р сарын 7-ны Бямба гарагт Махатма Ганди гудамжинд байрлах The Corporate & Convention төвд өөрсдийн тоглолтоо хийхээр боллоо.
Улс орон бүрд бусдаас ялгарах өвөрмөц соёл байдаг. Үүнийг орчин үеийн хэв маягтай донжийг нь олж нийцүүлэн найрсуулахад ямар онцгой шинэлэг бүтээл гарч болдгийг "Есөн Эрдэнэ" хамтлагийн дуунууд мэдрүүлэх нь гарцаагүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна