Энхийг сахиулах ажиллагаанд тэнцүүлэхээр хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэв

ALs
2024 оны 10-р сарын 08 -нд

Прокурорын байгууллагаас өнгөрсөн 7 хоногт эрүүгийн 265 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Тухайлбал, Зэвсэгт хүчний командлалд нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Ц.Ж эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Олон Улсын энхийг сахиулах ажиллагаанд тэнцүүлэхийн тулд бусдаас хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Мөн эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт удирдах албан тушаал хашиж байсан Д.Н нь иргэн Ч.Б, А.Б нартай бүлэглэн, нэр бүхий компаниас бараа материал авсан мэтээр гэрээ байгуулж, гэрээний төлбөр мөнгийг хувьдаа завшсан хэрэгт Эрүүгийн хуулийн  22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Эх сурвалж: УЕПГ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна