Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас төвийн бүсийн шүүхүүдийн шүүгч, ажилтан, албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдгээрийн бие бялдар, эрүүл мэндийг хөгжүүлэх, спортын авьяас, ур чадварыг нээх, биеийн тамир спортоор дамжуулан танилцах, ажлын туршлага солилцоход дэмжлэг үзүүлэх зорилгоор “Эв нэгдэл-эрч хүч 2024” спортын тэмцээнийг 2024 оны арваннэгдүгээр сарын 01-02-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тэмцээнд Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Багануур дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүх, Багахангай, Налайх дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ, Төв, Булган аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн нийт 10 байгууллагын ба тамирчид Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Дартс, Ширээний теннис, Буухиа зэрэг спортын 5 төрлийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй ангиллаар хурд, хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдсөн юм.
Багийн дүнгээр Тэргүүн байранд Булган аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн баг тамирчид шалгарч шилжин явах цомын эзэн болж, Дэд байранд Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, Гутгаар байранд Дархан-Уул аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн баг тамирчид тус тус шалгарсан юм.
1.Теннисний эмэгтэй төрөлд
Алтан медаль – Н.Баасанжав /ШЕЗ-ийн гишүүн/
Мөнгөн медаль – Б.Мөнхзул /Сэлэнгэ аймгийн шүүх/
Хүрэл медаль – Д.Хишигдүүрэн /Сэлэнгэ сум дундын шүүх/
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна