Зарим шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаанд биечлэн хийсэн аудитын дүнтэй танилцав

ALs
2024 оны 10-р сарын 31 -нд

 Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр (2024.10.31) болж, шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар хүрсэн үндэслэлээр нэр бүхий 2 шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шийдвэрлэв. 
       Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн захиалгын дагуу сэлгэн ажиллах хүсэлтээ гаргасан нэр бүхий шүүгчийн хүсэлтийг дэмжсэнгүй. 
        “Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоох тухай” тус зөвлөлийн 2024 оны 207 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт орууллаа. 
          Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2024 оны 142 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн боловсруулсан “Шүүгчийн ажлын ачаалал тооцох аргачлал”-ын төсөл, судалгааны тайлан болон Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор, Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаанд биечлэн хийсэн аудитын дүнтэй тус тус танилцав. 

Хэвлэл мэдээллийн хэлтэс


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна