“Санхүү төсөв төлөвлөх, хуваарилах, зарцуулах, хяналт тавих журам”-ыг баталлаа

ALs
2024 оны 10-р сарын 25 -нд

 Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр (2024.10.25) болж, “Санхүү төсөв төлөвлөх, хуваарилах, зарцуулах, хяналт тавих журам”-ыг баталлаа. 
      Энэхүү журмаар Улсын дээд шүүхээс бусад шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төсвийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, хүргүүлэх, шүүхийн төсвийг төлөвлөх, хуваарилах, зарцуулах, тайлагнах, хяналт тавих, ил тод байх харилцааг нарийвчлан зохицуулсан юм. 

      Анхан болон давж заалдах шатны 116 шүүхийн хэмжээнд 2023 оны хэрэг баримтыг хуулийн хугацаанд архивд хүлээлгэн өгсөн эсэх тухай тайлантай танилцаж, архивын нэгдсэн тооллогоор хэрэг баримт дутсан шүүхийн Тамгын газрын архивын шалгалтын дүн мэдээ болон архивын үйл ажиллагаанд дагаж мөрдөж буй дүрэм журамд өөрчлөлт оруулах үндэслэл шаардлагыг хэлэлцэв.
      Архивын үйл ажиллагаанд хуулийн хэрэгжилтийг хангахад шүүхийн Тамгын газрын дэргэдэх Баримт нягтлан шалгах комиссын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх шаардлагатай талаар, 2025 онд шүүхийн Тамгын газрын архивын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх, цахимжуулалтыг эрчимжүүлэхэд анхаарал хандуулах талаар чиглэл өглөө.

      “Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээг тогтоож, нэмэгдэл олгох журам”-ыг хэлэлцэхийг хойшлуулж, “Нээлттэй шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн цахим хуудаст байршуулах журам”-ын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэв. 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна