БШУЯ-ны сайдын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/66 тоот тушаалаар батлагдсан “Элсэлтийн шалгалтын журам”-ын зургаадугаар бүлэгт заасны дагуу улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын их, дээд сургуульд оюутан элсүүлэх “Элсэлтийн шалгалт”-ын үнэлгээтэй дүйцүүлнэ.
Үүнд:
Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт нь төгсөлтийн шалгалттай нэгдмэл зохион байгуулагддаг гадаадын ахлах сургууль төгссөн болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бусад хөтөлбөрөөр суралцаж төгссөн оюутан, суралцагчдын сурлагын дүн, оноог дүйцүүлнэ.
Оюутан, суралцагч цхим хүсэлтээ хэрхэн илгээх вэ?
Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол улсын ЭШ-ын үнэлгээнд дүйцүүлэх хүсэлт, холбогдох бичиг баримтыг тухайн жилийн ЭШ эхлэхээс хамгийн багадаа ажлын 15 хоногийн өмнө Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтад орж “Элсэлтийн шалгалт” гэсэн цэсийг дарж “ДҮЙЦҮҮЛЭХ” гэсэн сонголтыг хийж, ЭШ-д бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан системд нэвтэрч холбогдох мэдээлэл болон материалаа зааврын дагуу оруулан хүсэлтээ цахимаар ирүүлнэ.
Хүсэлт ирүүлэхэд оюутан, суралцагчийн бүрдүүлэх материал:
Оюутан, суралцагч нь хүсэлтийн хариуг дараах хоёр замаар харна:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна