Зам товчлохын тулд гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

ALs
Даваа, 10:25 минут

Амралтын өдрүүдэд агаар салхинд гарахдаа гол мөрний мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байх, бага насны хүүхдийг тоглуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Тухайлбал хол, ойрын замд гарахдаа баталгаат зам гарцаар зорчиж, зам товчлох, хугацаа хожих зэргээр мөсөн дээгүүр зорчихгүй байж үүсэж болох эрсдэлээс сэргийлэхийг зөвлөв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна