Шатрын холбоог Г.Занданшатар удирдана

ALs
Даваа, 10:41 минут

 Монголын шатрын холбооны ээлжит бус их хурал өчигдөр МУБИС-ийн хурлын танхимд болж, шинэ ерөнхийлөгчөө сонголоо. Тус хурал нийслэлийн есөн дүүрэг,  21 аймгийн 200 орчим төлөөлөгч оролцжээ. Энэ удаагийн хурлаар хэлэлцэх гол асуудал нь Монголын шатрын холбооны ерөнхийлөгчийг сонгох  байсан.

Ерөнхийлөгчийн албанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Х.Батчулуун нар нэр дэвшсэн юм. Гэвч нэр дэвшигч Х.Батчулуун нэрээ татсанаар Г.Занданшатар дэвшсэн. Ингээд хуралд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар Г.Занданшатар Монголын шатрын холбоог удирдахаар болсон байна. Түүний хувьд өмнө нь 2011-2015 оны хооронд шатрын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан. Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга тун удахгүй тодорно.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна