Гэр хорооллын сул шороон хөрстэй гудамжийг зүлэгжүүлэхэд хот бодлогоор дэмжин оролцож байна

ALs
5 цагийн өмнө

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй ногоон хотыг бүтээн байгуулах “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт өнөөдөр боллоо.

Энэхүү төслийн хүрээнд эхний ээлжид Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд байрлах

  • Гүнжийн булгийн 1 га талбайн хамгаалалт, орчны тохижилт,
  • 71 дүгээр сургуулийн дотоод ногоон орчныг нэмэгдүүлэх,
  • 166 дүгээр цэцэрлэгийн гадаад ногоон орчныг тохижуулах зэрэг ажлыг гүйцэтгэжээ.

Хот бодлогоор дэмжин оролцож буй ажлууд:

  • Сул шороон хөрс бүхий гэр хорооллын айл өрхийн гудамж, талбайг зүлэгжүүлэх,
  • Гэр хорооллын гудамж талбайд амралт, зугаалгын бүс үүсгэх,
  • Цэцэрлэгт хүрээлэн байгуулах

“Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслөөр дараах үр дүнд хүрэх зорилготой.

  • Хотын оршин суугчдад экосистемийн үйлчилгээг чанартай хүргэх зорилгоор хот, хотын ойр орчмын ой, ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлж, чанарыг сайжруулах;
  • Хот болон түүний эргэн тойронд уур амьсгалд тэсвэртэй, тогтвортой орон нутгийн хүнсний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн богино сүлжээг бий болгох, үйл ажиллагааг дэмжих;
  • Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах;

Тойрог эдийн засгийн зарчмын дагуу ногоон хөдөө аж ахуйн боловсруулалт, хүнсний үр ашигтай хуваарилалт, хүнсний орчныг сайжруулах, эрчим хүч, усны нөөц, хүнсний хог хаягдлыг удирдан зохион байгуулах замаар хотын хүнсний тогтолцооны тогтвортой, хүртээмжтэй байдлыг дэмжих зорилгоор төслийг хэрэгжүүлж байна.

Эх сурвалж: НЗДТГ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна