Монгол Улсын экологийн менежментийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Нийслэлийг төлөөлж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг БНХАУ-ын “Монгол өвс экологи, байгаль орчин групп” ХХК-ийн төлөөлөлтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Дэлхийн уур амьсгалын дулаарал, цөлжилт улам бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачилж, 2030 онд улсын хэмжээнд нэг тэрбум мод, бутлаг ургамал тарихаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан. Энэхүү хөтөлбөртэй уялдуулан талууд Монгол Улсын экологийн менежментийг сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор харилцан тохиролцож, хамтран ажиллах санамж бичгийг байгуулав. Түүнчлэн Монгол Улс, БНХАУ-ын холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд экологийн нөхөн сэргээлт, шинжлэх ухаан, технологи, инновац зэрэг салбарт стратегийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцсон юм. Улаанбаатар хотын зүгээс хамтын ажиллагаагаа өргөжүүлж буй “Монгол өвс экологи, байгаль орчин групп” нь Хятадад бүртгэлтэй өвсний технологийн цорын ганц компани бөгөөд “Үндэсний шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн аж ахуйн нэгж”, “Ойн аж ахуйн улсын тэргүүний аж ахуйн нэгж”, “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тэргүүний аж ахуйн нэгж”, “Оюуны өмчийн үлгэр жишээч аж ахуйн нэгж”-ээр тус тус шалгарсан байна. Санамж бичиг байгуулснаар дараах ач холбогдолтой. Тодруулбал,
Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна