10-18 удаагийн торгууль төлөөгүй 13 иргэний жолоодох эрхийг нэг жилээр хасжээ

ALs
Баасан, 11:30 минут

Тээврийн цагдаагийн албанаас 10-18 удаагийн торгууль төлөөгүй 13 иргэний жолоодох эрхийг тус тус нэг жилийн хугацаагаар хасжээ. Хуульд зааснаар гурван сараас хоёр жилийн хугацаагаар эрх хасна.

Зөрчлийн тухай хуулийн 3.8.4 дэх хэсэгт Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, эрхээ хэрэгжүүлэх хууль, захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон журмыг байнга, эсхүл ноцтой зөрчсөн, эсхүл тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, эрхээ хэрэгжүүлэх журмыг зөрчсөн зөрчилд нь оногдуулсан шийтгэлийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол эрх хасах шийтгэлийг үндсэн шийтгэл дээр нэмж оногдуулна гэж заажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна