50МВт-ын батарей хуримтлуурын станц төвийн системд 5490 МВт эрчим хүч нийлүүлжээ

ALs
Өчигдөр, 17:41 минут

Энэ сарын 5-ны өдрийн байдлаар Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлжээ.

Багануур дүүргийн нэгдүгээр хорооны нутагт байрлах 50мвт хүчин чадалтай, 200мвт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын станц өнгөрсөн сарын 5-ны өдрөөс эхлэн төвийн бүсийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн.

Ингэснээр өдөрт дунджаар 25 мянган өрхийг оргил ачааллын үед цахилгааны хязгаарлалтаас сэргийлнэ. Таван аймгийн цахилгааны хэрэглээг хангах хэмжээний эрчим хүч нийлүүлж байна гэсэн үг юм.

“Монхорус интернэшнл” ХХК энэ хуримтлуурыг барьсан. Энэ станц нийт дөрвөн блоктой. БНХАУ-ын  “Энвижн энержи” ХХК-ийн тоног төхөөрөмжтэй энэ станцад 27 ширхэг багц батарей бий. Батарей хуримтлуурын станц нь эрчим хүчний хэрэглээ бага шөнийн цагаар өөрийгөө цэнэглэж, эрчим хүчний хэрэглээ өндөр оройн цагт цахилгаан эрчим хүч нийлүүлдэг.

Тус станц нүүрс хүчлийн хий ялгаруулдаггүй, цэвэр ногоон технологи буюу сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна