Цахим мөрийтэй тоглоомтой тэмцэх Ерөнхий сайдын захирамж гарчээ. Энэ дагуу харилцаа холбоо, цагдаа, тагнуул, санхүүгийн салбарынхнаас бүрдсан Ажлын хэсэг байгуулагдсан.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Цахим мөрийтэй тоглоомын эсрэг хурдтай, шуурхай ажиллаж байна. Монголчуудын амьдралыг сүйрүүлж, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж жил бүр ОХУ руу 500 сая доллар урсгаж буй 1xbet-ийг сурталчилсан, адил төстэй байдлаар цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг есөн домэйн хаягийг ХХЗХ-ноос хаалаа.
Мөн 100 гаруй Facebook хаяг, группийг хаалгах хүсэлтийг META руу илгээгээд байна. Цаашид 1xbet сурталчилдаг хаягуудыг шат дараалан хаана. Ойрын хугацаанд "Зөвшөөрлийн тухай хууль"-д өөрчлөлт оруулж, цахим мөрийтэй тоглоомыг хориглох арга хэмжээг авахаар ажлын хэсэг ажиллаж байна гэж өнөөдөр /2025.02.23/ мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна