Та хэдэн ширхэг хувьцаатай, хэдэн төгрөгийн ногдол ашиг авахаа эндээс шалгаарай

ALs
2024 оны 1-р сарын 31 -нд

ЭТТ ХК-ийн хувьцааны 2022 оны ногдол ашгийг ард иргэдийн данс руу өнөөдрөөс шилжүүлэх талаар албаныхан мэдээллээ.

Иргэн та хэдэн төгрөгийн ногдол ашиг авахаа мэдэхийг хүсвэл эхлээд хувьцааны тоогоо мэдэх хэрэгтэй. Та хэдэн ширхэг хувьцаа эзэмшиж буйгаа ЭНД дарж нэвтрэн регистрийн дугаараа кириллээр бичин шалгах боломжтой. Мөн өөрөөр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн цахим сайтад нэвтэрч ЭНД дарж, регистрийн дугаараа бичиж шалгана уу.

Ингээд хувьцааны тоог 108.7 төгрөгөөр үржихэд таны авах мөнгөн дүн гарах юм. Үүнээс ХХОАТ-ын 10 хувийн татвар суутгахыг анхаараарай.

Жишээ нь иргэн А “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 222 ширхэг хувьцаа эзэмшиж байна. Түүний эзэмшиж буй 222 ширхэг хувьцааг нэгж хувьцааны үнэ болох 108.7 төгрөгөөр үржүүлэхэд түүний авах ногдол ашгийн мөнгө 24,131 төгрөг болж байна. Үүнээс 10 хувийн татвар суутгаад иргэн А-ийн дансанд 21,718 төгрөг шилжих юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна