“Дэлхийн цом”-оос Монголын хоёр тамирчин медаль хүртлээ

ALs
12 цагийн өмнө

Казахстан улсын Астана хотод сонирхогчдын боксын дэлхийн цомын тэмцээн зургаадугаар сарын 30-наас долоодугаар сарын 6-ны хооронд болсон. Энэ тэмцээнд  30 орны 400 гаруй тамирчин өрсөлджээ.

Энэ тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, дасгалжуулагч О.Батхүү нарын удирдлага дор есөн (эрэгтэй 5, эмэгтэй 4) тамирчин тулалдахад нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн бөгөөд эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Г.Лундаа мөнгө, 70 кг-д О.Бямба-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн  байна.

Боксын дэлхийн цомын тэмцээн жилд дөрвөн удаа зохиогддог бөгөөд энэ оны анхдугаар дэлхийн цом Бразил улсад болоход Монголын тамирчид өнжиж, дараа нь Польш улсад болсон дэлхийн цомоос Монголын тамирчид гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн. Тэгвэл энэ оны отгон дэлхийн цомын тэмцээн Энэтхэг улсад арваннэгдүгээр сард болох юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна