Энэ сарын 13-аас эхлэн цасан шуурга шуурахыг анхааруулж байна

ALs
2024 оны 2-р сарын 13 -нд

Сар шинийн баярын өдрүүдэд буюу 11-нд Ховдын нутгаар Фён салхины нөлөөгөөр дулаарч, хүчтэй салхи шуургатай, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг  анхааруулж байна.

Агаарын температурын хувьд 13-аас эхлэн баруун аймгуудын нутгаар, цаашид ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. Иймд цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай бүр хүлээн авч, хэрэглэж хэвшихийг анхааруулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна