БНСВУ-ын Ханой хотноо 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр гарын үсэг зурсан “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” гуравдугаар сарын 7-оос хүчин төгөлдөр болох хуваарьтай байсан.
Ингэснээр, БНСВУ руу Монгол Улсын иргэд өнөөдрөөс эхлэн 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болж байна.
Аэро Монголиа ХХК БНСВУ-ын Ханой хот руу долоо хоногт 3 удаа мягмар, пүрэв, баасан гарагт шууд нислэг үйлдэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна