Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар ээлж хичээллэж байна. Сурагчдын хаврын буюу гуравдугаар ээлжийн амралт дөрөвдүгээр сарын 1-5-ныг хүртэл үргэлжилнэ. Сурагчдын өвлийн амралт гурван долоо хоног үргэлжлээд нэгдүгээр сарын 19-нөөс хичээл орсон билээ.
Хичээлийн шинэ жилийн эхэнд тухайн хичээлийн жилийн бүтцийг боловсрол, шинжлэх ухааны сайд баталдаг. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан 2023 оны наймдугаар сарын 23-ны өдрийн А/388 дугаар тушаалаар хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан ба уг хуваарийн дагуу хичээллэж буй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна