Маргааш төвийн аймгуудын хойд хэсгээр ЦАСАН ШУУРГА ШУУРНА

ALs
2024 оны 3-р сарын 13 -нд

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 13-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, маргааш 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Салхи  зарим газраар секундэд 14-16  метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -27-32 градус, өдөртөө -13-18 градус хүйтэн байна. Гуравдугаар сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна