ТЦА: Зорчих хөдөлгөөний өөрчлөлт үр дүнтэй байвал ЦААШИД ТОГТМОЛЖУУЛНА

ALs
2024 оны 3-р сарын 13 -нд

Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор зарим авто замд өглөө, оройн оргил цагаар зорчих хөдөлгөөнд өөрчлөлт оруулсан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна.

Тээврийн цагдаагийн албаны дарга хурандаа Б.Оюутболд "Цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд өөрчлөлт хийж байна. Түр өөрчлөлт хийхэд ачаалал багассан ч Зайсанд ачаалал нэмэгдсэн тул хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлж, өчигдөр /03.12/ 21:40 цаг гэхэд хөдөлгөөний ачаалал хэвийн болсон. 13-н буюу өнөөдөр 07:00-07:30 цагт эсрэг хөдөлгөөнийг нэмэгдүүлэхэд ямар нэгэн ачаалал байхгүй байсан ба энэ хугацаанд цагдаагийн байгууллагын ажилтнууд давхар чиглүүлэн нэмэлтээр ажиллаж байсан. Ялангуяа өнөө өглөө өмнө нь байгаагүйгээр буюу энгийн үеэс илүү ачаалал буурсан.


Мөн яаралтай явж байгаа гэх шалтгаанаар жолооч нар эсрэг урсгал сөрж зам тээврийн осол гарах эрсдэлийг нэмж байна. Тодруулбал хоёр урсгал сөрсөн, нийтийн тээврийн урдуур орж мөргөлдсөн гээд гурван удаагийн зам тээврийн осол гарсан. Чингисийн өргөн чөлөө болон Олимпын гудамжид зураг авалтыг тогтмол хийж, харьцуулалт хийж байгаа ба үр дүн нь маргааш гарна. Маш богино хугацаанд ачааллыг давчихад замын хөдөлгөөний эрчим нэмэгдэж, ачаалал сийрэгжинэ гэж харж байна. Хэрэв үр дүнтэй байвал цаашид тогтмолжуулна.

Бид ачааллын өөрчлөлтийн дүр зургийг шинжилж, зураг авалт хийн харьцуулах тул заавал урьдчилж мэдэгдэх шаардлагагүй гэж үзэн, харин жолооч, иргэдийн төөрөгдүүлэхээс сэргийлж цаг тухайд нь өөрчлөлтийн мэдээллийг хүргэсэн" гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна