Баянхонгор аймгийн Жинст сумын нутагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

ALs
2024 оны 3-р сарын 25 -нд

Баянхонгор аймгийн Жинст сумын нутаг болох Хөнөг III багийн нутаг сумын төвөөс баруун зүгт 65 км-т орших Хөнөг хэмээх газарт гуравдугаар сарын 24-ний 17:44:56 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. 

Энэ тухай мэдээллийг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс мөн өдрийн 17:50 цагт цахим шуудангаар ОБЕГ-т ирүүлжээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Жинст сумын Засаг дарга Р.Батжаргал болон иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна