Франц компанийн барих “Дүүжин тээвэр” төслийн нээлт боллоо

ALs
4-р сарын 04 -нд

Франц Улсын "Пома" группийн төслийн менежер Чарли Коддериц 2024-02-07-нд дараах мэдээлийг өгсөн юм.

-Дүүжин тээврийн технологид газрын ган татлага, агаарын ган татлага гэж бий. Бид  дэлхийн таван тивд дүүжин тээврийн олон төсөл хэрэгжүүлсэн. Сүүлийн 20 жилийн хугацаанд Колумбад дүүжин тээврийн зургаан төсөл хэрэгжүүлсэн. Түгжрэлийг бууруулахын тулд манай  корпорацтай анхны гэрээгээ 20 жилийн өмнө хийж байлаа. Энэ хугацаанд дүүжин тээврийг аюулгүй, дуу чимээгүй, нүүрс хүчлийн хий ялгаруулахгүй байхад анхаарч, эдгээр технологиудыг бид нэвтрүүлж чадсан. Дүүжин тээврийг:

  • Аялал жуулчлалын
  • Уул уурхай  
  • Эрчим хүчний салбарт ашигладаг.

Сүүлийн үед дэлхийн хотуудад хэд хэдэн асуудал тулгамдаж байна. Үүнд, хүн амын нягтшил ихтэй, нийтийн тээвэр багассан, авто замын түгжрэл зэрэг орно. Эдгээрийг дүүжин тээвэр шийдэж чадна. Манай группийн хэрэгжүүлсэн дүүжин тээврийн төслүүдээс танилцуулъя.

Дүүжин тээврийг  бусад нийтийн тээвэртэй харьцуулж, зорчигч хэдэн минут зарцуулж буйг тооцоолсон. Францын дүүжин тээврээр нэг цагт, нэг талдаа 5000 хүн, хоёр талдаа 10 мянган хүн тээвэрлэдэг. Хэрвээ нэг цагт автобусоор 10 мянган хүнийг тээвэрлэх болбол 100 автобус хэрэгтэй. Автомашинаар тээвэрлэх бол 2000 машин хэрэгтэй болно.

Манай компани ОХУ-ын  хотод хэрэгжүүлсэн төслөө танилцуулъя. Тус хотод цаг агаар маш хүйтэн. Энэхүү төсөл маань цас, мөстэй ч ажилладаг гэдгийг баталсан. Энэ төсөл 2008 оноос хойш хэрэгжиж эхэлсэн. Дүүжин тээвэр дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай орчинд ч ажилладаг. 

Нийслэлд өвөл маш хүйтэн учир дүүжин тээврийн бүх сандал халдаг байдлаар хийнэ. Улаанбаатарын хамгийн том 2 өргөн чөлөөг шууд холбосон дүүжин тээврийн нийт урт 4250 м, нэг чиглэлд цагт 650 хүн тээвэрлэх хүчин чадалтай. 28 кабины буудалтай байх аж. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс 100 хувь ашиглаж болох юм. Бүхээг нь цаг агаарын бүх нөхцөлд ажиллах зориулалттай, нэг бүхээгт 10 хүн зорчих боломжтой. 2025 оны 12-р сард нээлтээ хийх дүүжин тээвэр нэг секундэд 6 метр зай туулна.

4.5 км замыг дүүжин тээврээр 6 минутад туулна. Энэ төслийг эхлүүлэхээр 2023 оны зургаадугаар сард эхний гэрээнд гарын үсэг зурсан. Манай группээс нарийвчилсан зураг төсөл дээр ажиллаж байна" гэсэн юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна