Шүүгч сэлгэн ажиллуулах шүүхүүдийн анхааралд

ALs
2024 оны 4-р сарын 05 -нд

  Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 68 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-д заасныг  үндэслэн Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч сэлгэн ажиллах өргөдлөө Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.

      Иймд шүүгчийн сэлгэн ажиллах хүсэлт гаргасан шүүх саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд selgen@judcouncil.mn цахим хаягаар “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-ыг баримтлан 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд ирүүлнэ үү.

СЭЛГЭН АЖИЛЛАХ ӨРГӨДӨЛ ИРҮҮЛСЭН ШҮҮГЧ

 Одоо ажиллаж буй шүүх

Шүүгчийн сэлгэн ажиллах хүсэлтэй шүүх

Шүүгчийн тоо

1

Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх

1

Нийт

1

 

  Шүүгч сэлгэн ажиллуулахтай холбоотой асуудлаар Шүүгчийн бүртгэл, статистик хариуцсан референт Б.Номингэрэлтэй 77104949 /54/  утсаар холбогдож, мэдээлэл авах боломжтой.

       "Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам"-тай ЭНД дарж танилцана уу.

 

Шүүхийн ерөнхий зөвлөл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна