Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах “Гранд гарден” 12 давхар 2А байрт өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 5-ны 11:51 цагт гарсан түймрийг 14:10 цагт бүрэн унтраалаа.
Тус байранд 4-5 айл нүүж орсон бөгөөд галд өртсөн, гэмтэж, бэртсэн хүн байхгүй.
Түймрийн дуудлагаар Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56, 81, 58, 68 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна