Гал унтраахаар ажиллаж байсан онцгойгийн нэг албан хаагч амиа алджээ

ALs
2024 оны 4-р сарын 08 -нд

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороо, Баянхошууны шинэ буудал орчимд байрлах “Миний” дэлгүүр"-т гарсан гал түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна.

НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан "Дуудлагаар анх дөрвөн хүнтэй тасаг ирж галыг унтраах ажиллагааг эхлүүлж, дотогш нэвтэрсэн. Үүнээс гурван албан хаагч гарч ирсэн бол нэг нь олдоогүй байна” гэж нэг цагийн өмнө мэдээлсэн.

"Гал түймэр унтраах явцад алга болсон Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн аврагч, гал сөнөөгчийг амь хохирсон байдалтай оллоо"  гэж НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан дөнгөж сая мэдээллээ. Мөн хоёр албан хаагч хөнгөн бэртэж, эмнэлгийн анхан шатны тусламж авчээ.

Гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 04 дүгээр сарын 08-ны өдрийн 10:28 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна. Дуудлагын дагуу дөрвөн дүүргийн 6 ангийн 90 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна