Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэл 100 хувь эзэмшдэг болно

ALs
4-р сарын 17 -нд

Хотын дарга Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулав. Энэ үеэр тэрээр Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн өмчид бүртгэнэ гэв. Маргааш НИТХ болно. Энэ хурлаар асуудлыг хэлэлцэж, НИТХ зөвшөөрвөл Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэл дангаараа эзэмшдэг болно гэв.          

Цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг иргэн, 49 хувийг нийслэл эзэмшдэг. Гэвч Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрыг өндөр үнээр худалдсан, орлогыг нийслэлд хуваарилаагүй, зардлын дийлэнхийг хотын төсвөөс гаргадаг гэж үзэн, тус компанийг 100 хувь эзэмших санал гаргажээ.   


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна