Өнөөдөр "Монгол бөхөнгийн өдөр"

ALs
4-р сарын 23 -нд

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 23-н "Монгол бөхөнгийн өдөр". Дэлхий дээр Монгол бөхөн болон соргог бөхөн гэсэн хоёр зүйлийн бөхөн байдаг. Үүнээс Монгол бөхөн нь зөвхөн манай оронд л бий.

Хэдийгээр Монгол бөхөнгийн тоо толгой бага хэмжээгээр өсөж байгаа ч бид сэтгэл тайвшрах ёсгүй. Учир нь, хууль бус агнуур, бэлчээрийн хомстол, ган зуд, халдварт өвчин гээд тэдэнд заналхийлэх аюул олон, үүнээс шалтгаалж амархан хорогддог эмзэг амьтан.

Монгол бөхөнгийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

1. Мөстлөгийн үеэс өдийг хүртэл Монголд амьдарч байгаа амьтан  бол Монгол Бөхөн юм. 2. Эрийг нь хэржин, эмийг нь хэрэгчин төлийг янзага гэнэ.

3. Эр бөхөн Ооно л эвэртэй. Эмэгчин бөхөн нь эвэргүй. 4. 115 см-ын урт биетэй, зооны өндөр нь 75 см бөгөөд 32 кг хүртэл жин татдаг. 5. 5 сар орчим хээлээ тээж 6 сард 1-2 янзага гаргадаг бөгөөд эмэгчин нь ихэрлэх магадлал ихтэй бөгөөд арван зургаа хүртэл хувь нь үргэлж ихэрлэдэг.

6. Монгол бөхөн 10-12 жил амьдрах чадвартай. 7. Говийн хялгана, таана, хөмүүл, баглуур, шарилж зэрэг гучаад төрлийн өвс ургамлаар хооллодог. Хавар өвс ногоо нялх шүүслэг үед бол бараг ус уудаггүй байна. 8. Хүзүүгээ урагш сунган, толгойгоо гудайлган бөхийж, цагт 60-70 км хүртэл хурдлан давхидаг. 9. Бөхөнгийн монхор хамар нь хурдан гүйхэд хүйтэн агаар уушгит нь оруулахгүйн тулд зохилдсон байдаг. 10. Сүрэглэж бөөнөөр явдаг энэ амьтан бэлчээрийн ургамлыг эргэлтэд оруулан, хөрсийг талхин сийрэгжүүлж хорголоороо говь цөлийн бүсийн хөрсийг бордон ургамлан нөмрөгийн бүтээмжид сайнаар нөлөөлдөг.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна