Боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд эцэг, эхийн дэмжлэг оролцоог хангана

ALs
4-р сарын 29 -нд

Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа бүх Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эцэг, эх, асран хамгаалагчдын төлөөллийг хамруулсан уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр боловсролын шинэчлэл буюу

  • Хөтөлбөр
  • Үнэлгээ
  • Санхүүжилт
  • Багшийн хөгжил
  • Менежмент
  • Цахим шилжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд яам, агентлаг, сургууль, багшаас гадна аав ээжүүдийн дэмжлэг оролцоо чухал болохыг онцоллоо.

Орхон аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын 25 сургууль үйл ажиллагаа явуулж, 25 мянган суралцагч суралцаж 1900 орчим багш ажилтан ажиллаж байна. Бүлэг дүүргэлтийн дундаж 32 байна. Аймгийн нийт сургуулиудад 2023-2024 оны хичээлийн жилд 43 тэрбум төгрөг хуваарилагдсан.

Тус аймаг боловсролын чанарын үнэлгээгээр улсын дунджаас дээгүүр байдаг. Гэхдээ удирдлага, манлайлал менежмент гэсэн үзүүлэлт өмнөх оноос буурчээ.

Уулзалтад оролцсон эцэг, эх, асран хамгаалагчид бага ангийн хичээлийн агуулга хүнд, сурах бичгийн чанар муу, монгол хэл бичгийн хэрэглээ буурч байгаа, мэргэжлийн боловсролын сургуулийн талаар зөв ойлголт хандлагыг төлөвшүүлэх, сургуулийн орчин дахь худалдаа, үйлчилгээг цэгцлэх гээд олон санал хэлж байлаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна